Зар оруулах
free
Нүүр / Амралтын газар, Аялал жуулчлал / Аялал жуулчлал

Жанжиажэ аялал

0
0 сэтгэгдэлтэй
Үнэлгээ өгөх
  • Алдарт аватар киноны зураг авалт хийгдсэн Үзэсгэлэнт Жанжиажэгийн аялал зарлагдлаа.
  • Аяллын хугацаа: 2023.05.07-12
  • Өдөр 1-2: УБ- Гуанжу 5/07-5/08  

  •   19:00 Онгоцны буудал дээр цугларах
  • 22:40 Улаанбаатар хотоос Гуанжоу  хот руу нисэх
  • 02:40 Гуанжоуд газардахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд амарна.
  • Энэ өдөр Гуанжоу хоттой танилцах аялал хийнэ.
  • 20:00 Онгоцны буудал явах
  • 23:10 Жан Жиа жиэ рүү ниснэ
  • Өдөр 3: Гуанжоу---Жанжиажэ /автобусаар 5 цаг явна/  5/09

  • 00:50 Жан жиажэд буугаад зочид буудалдаа амарна.
  •  09:00 Өглөөний цайны дараа аяллаа эхэлнэ. Тэнгэрийн хаалга уул-руу аялна. Байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрын дүүжин тэрэг,  урсдаг шатны тасалбар багтсан. “Тэнгэрийн хаалга” гэдэг нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн д.т.д 1300 метр, 131.5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсний учир ийнхүү "Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн.  Д.т.д 1518 метр өндөрт орших, 7455м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт, төгс байдлыг харж "Тэнгэрийн хаалга" уулын оргилд гарч Хаданд бэхэлсэн шилэн замаар алхан эр зоригоо шалгаж,  ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу тавган уулын 99 нугачаат Гайхалтай өвөрмөц зам-ыг дээрээс нь тольдон харах болно.  
  • Орой нь 5 одтой буудалдаа амарна.
  • Өдөр 4: Жанжиажэ  5/10

  • Үдээс өмнө: Өглөөний цайны дараа 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэийн аялал жуулчлалын бүс болох Юань Жиажэ ойн хүрээлэн-д очин дэлхийн гадна талбайн хамгийн өндөр, хамгийн хурдан Байлун хэмээх нэртэй  2 давхар бүхий 47 хүний багтаамжтай, 326 м өндөр замыг 1 минут 58 секунд туулах хурдтай  шилэн лифт-ээр дээш өгсөхдөө байгалийн өвөрмөц тогтоц бүхий хурц шовх оргилтой нарийн уулсыг дэргэдээс нь харж зэрэгцэж ирнэ. Уулын оргил дээрээс тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг  “Аватар” кинонд гардаг “Хала-луяа” уулыг харж, Пандора гаригийг нүдээр үзэж, биеэр мэдрэн байгалийн сүрлэг үзэмжит гайхамшгийг биширч цэвэр  агаарыг амьсгалах болно.
  • Үүний дараа Тиэнзи уул очиж байгалийн үзэсгэлэнг мэдэрнэ.
  • Энэ орой та Хятадын Шанши үндэстэний урлагийн тоглолтыг хүлээн авч үзнэ.
  • Өдөр 5: Жанжиажэ  5/11

  • Өглөөний цайны дараа Жан жиажэгийн нэрийн дэлгүүрээр зочилно.
  • Өдрийн хоолоо иднэ.
  • Үүний дараа Баофэн нуур хэмээхбайгалийн үзэмжит газрын дундуур завиар 40 минутын турш аялна. Нуурын тогтуун усан дээр туссан сүүдэр яг л уран зураг шиг харагдана.
  • Хятад улсын 4А зэрэглэийн аялал жуулчлалын бүс болох дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт Жан Жиажэ Гранд канеоний хавцал дундах шилэн гүүр-рүү 20 минут орчим явж очно. Шилэн гүүр нь 430 метр урт, 6 метр өргөн, газраас дээш 300 метр өндөрт байрладаг бөгөөд уг гүүрийг CNN дэлхийн 11 сүрлэг гүүрний нэгээр тодруулсан ба дэлхийд алдартай архитектур болох Хэйм Дотан зохион бүтээсэн байна. Энэхүү гүүрээр алхахдаа айдсаа ялан дийлж, ер бусын мэдрэмжийг мэдэрнэ. /Zip line-р бууж болно, нэмэлт төлбөртэй- биеийн жин, нас, даралтыг хэмжиж суулгана./
  • Өдөр 6: Жанжиажэ - Чанша хот  чөлөөт өдөр 5/12

  • Өглөөний цайны дараа чөлөөт цаг, Өдөр буудлаа хүлээлгэн өгч Чан ша хот руу хөдөлнө. /ойролцоогоор 5 цаг явна/.
  • Чанша хотын төвөөр зугаалан, хүссэнээрээ худалдан авалт хийх боломжтой. Энэ өдөр нь чөлөөт өдөр учраас оройн хоол болон хөтөч унаа багтаагүйг анхаарна уу.
  • 23:20 Чангша онгоцны буудал руу явна.
  • Өдөр 7: Чанша –  Улаанбаатар   5/13

  • Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч Чанша хотын Олон улсын нисэх буудал руу явна.Улаанбаатар руу ниснэ.
  • Ижил төстэй бараа

    158
    836

    Итгэлт хамба-Улан удэ-Байгаль нуур

    450,000₮

    831

    Аватар аялал

    450,000₮

    749

    Токио аялал

    5,390,000₮

    943

    Манжуур хотын аялал

    800,000₮

    635

    Линхү ахын аялал

    890,000₮

    799

    Датун хотын усан парктай аяла

    800,000₮

    683

    Тэнгэрийн хаалганы аялал

    3,100,000₮

    884

    Манжуур хотын аялал

    640,000₮

    737

    Алтай таван богдын аялал

    949,000₮

    937

    Жининь Хөххот Ордос 3 хотын аяла

    990,000₮

    657

    Эзэн Чингисийн хаалга

    250,000₮

    889

    Турк 3-н хотын аялал

    5,190,000₮

    871

    Далайн эргийн аялал

    2,500,000₮

    791

    Жининь-Бэйдайхэ аялал

    990,000₮

    798

    Жининг-Бээжин

    1,690,000₮