Зар оруулах
free
Нүүр / Компьютер, Тоног төхөөрөмж / Техник хангамж

Таta Тонга систем

0
0 сэтгэгдэлтэй
Үнэлгээ өгөх
  • Ирц бүртгэл: Ажилчдын ирц бүртгэлийг өдөр тутамдаа ажлын үнэмлэх ашиглан бүртгэж сарын эцэст датаг excel файлруу татаж авах боломжтой. Ирц авахад зориулсан NFC төхөөрөмж болон IC картыг манай байгууллагын зүгээс та бүхэнд олгоно. Мөн гар утасны тататунга аппликейшн ашиглан ирцээ QR код ашиглан бүртгүүлэх боломжтой. 
  • Хүний нөөцийн бүртгэл: Ажилтан бүрийн бүртгэлийг хувийн хэрэг, нарийн мэдээллүүдийн хамт хадгалах дата сантай. Бүх ажилчдын жагсаалтаас ажилтан хайх хэд хэдэн хайлтын горимтой. Ажлаас шилжсэн, гарсан ажилчдын архив автоматаар үүсч сан үүсгэнэ.
  • Чиглүүлэх хөтөлбөр: Шинээр ажилд орж буй ажилтны хөдөлмөрийн гэрээ хийхээс эхлээд ажлын багаж хэрэгсэл, төхөөрөмжөөр хангах, сургалт орох, компаний дотоод дүрэм журамыг танилцуулах, байгууллагын программд нэвтрэх эрх өгөх, ирцийн системд таниулах гэх мэт ажлуудыг цэгцтэй удирдах функц юм.
  • Агуулах удирдлага: Агуулах удирдлагын фунцкийг ашигласанаар худалдааны байгууллага нь бүх бараа бүртгэлээ системийн тусламжтайгаар хянах боломжтой. Борлуулалт болон татан авалтын харьцаа, бүтээгдэхүүний борлуулалтын статистикийг харах боломжтой. 
  • Санхүүгийн мэдээлэл: Ажилтнууд/ Нэгж ажилтан эсвэл нягтлан бодогч байж болно/ өөрийг логин эрхээр нэвтэрч борлуулалтын орлогын мэдээлэл, зарлагын мэдээллийг шивсэнээр компаний орлого зарлагын мэдээлэл update хийж дата бий болгоно. Энэ цаг хугацааны дарааллаар/ 7 хоног, Сар, Жил, Улирал/ хадгалагдан үлддэг.
  • Хянах самбар: Хянах самбарт байгууллагын өдөр тутмын ирцийн мэдээ, ажилтнуудын ерөнхий мэдээллээс гадна гүйцэтгэлийн үнэлгээ, борлуулалтын явцын мэдээлэл харагддаг.
  • Ажлын төлөвлөгөө: Ажилтан нэг бүр, эсвэл алба хэлтсийн ажлын төлөвлөгөөг 7 хоног болон сарын хугацаатайгаар оруулахад гүйцэтгэх удирдлагын зүгээс төлөвлөгөөг хянаж батлах боломжтой болдог. Ажлын төлөвлөгөөний хугацаа дуусмагц гүйцэтгэлийг үнэлж дүгнэнэ. 
  • Ажлын даалгавар: Ажилтнуудад тухай бүрчлэн өгөх ажлын даалгаварын хэсэг нь байгууллагын ажлыг системтэйгээр удирдаж хянах боломжийг олгодог. Хүн тус бүрт даалгавар өгч ажлын явцыг хянахаас гадна, хугацаа болон чиг үүргээр нь шүүж харах ч боломжтой.
  • Цалин: Цалингийн тооцоолол хийх автомат горимтой. Жишээ нь байгууллага ажилчдын нийтлэг суутгал болох НДШ, ХАОАТ-аас гадна хоцролт таслалт бүрт цаг минутаар автомат тохиргоо хийснээр сарын эцсээр цалингийн суутгал өөрөө бодогдох боломжтой. Мөн Нэмэгдэл, урамшууллыг оруулах боломжтой.
  • Харилцагчийн бүртгэл: Харилцагчдын бүртгэлийг үүсгэж, харилцагч нэг бүртэй эргэх холбоо үүсгэн бараа бүтээгдхүүн худалдах, судалгаа хийх боломжтой.
  •  

    Ижил төстэй бараа

    207
    736

    Хөдөлгөөн мэдрэгч

    1,350,000₮

    939

    Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч

    2,500,000₮

    760

    Галын дохиоллын систем

    1,100,000₮

    859

    Hikvision DS-K1T320MWX Face Recognition Terminal w

    2,650,000₮

    908

    И Клиник киоскийн үйлчилгээ

    Үнэ тохирно

    954

    Зөөврийн проектор P-20

    820,000₮

    1,096

    Зөөврийн проектор U-70 PRO

    1,350,000₮

    964

    Flash

    15,500₮

    918

    ZKTeco Хурууны хээ уншигч

    139,700₮

    813

    VT 9605BT Operator Headset, Bluetooth

    278,500₮

    803

    IRIScan Desk6 Business

    1,850,800₮

    860

    Цахилгаанжуулалт

    Үнэ тохирно

    843

    Зөвлөх үйлчилгээ

    150,000₮

    753

    Галын систем

    850,000₮

    745

    Сүлжээ болон дэд бүтэц

    Үнэ тохирно