Зар оруулах
free
Нүүр / Амралтын газар, Аялал жуулчлал / Аялал жуулчлал

Вьетнам Ханой-Дананг аялал

0
0 сэтгэгдэлтэй
Үнэлгээ өгөх

Өдөр-1 Улаанбаатар-Ханой-Дананг, Вьетнам

  • 06:00 Онгоцны буудал дээр цугларах
  • 09:00 Улаанбаатар хотоос Ханой хот руу ниснэ.
  • 13:00 Ханой-н Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад Дананг хотруу ниснэ. Дананг-д газардахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцаад хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амрана.
  • Өдөр-2 Дананг , Вьетнам

  • 08:45 Зочид буудлын гадаа хөтөчтэйгөө уулзаад Vin Wonders Hoi An-д бүтэн өдрийн турш зугаална. Эхлээд хагас цагийн турш VinWonders-н Safari амьтны хүрээлэнд завиар аялна. Дараа нь гар урлалын тосгоноор зочлон ЮНЕСКО-н соёлын биет бус өвд бүртгэгдсэн мултимедиа урлагийн тоглолт, соёлын үзүүлбэрүүдийг сонирхон уламжлалт урлагийн орон зайд автаарай.13:30-с өөрсдийн сонирхолоор VinWonders парк дахь усан парк болон олон өөр сонирхолтой тоглоом, 3D, 5D кино үзэх зэргээс сонгон тоглож, Мөн нэг талдаа Ази маягийн хуучин хот, нөгөө талдаа орчин үеийн Европын орныг санагдуулам өргөн чөлөө бүхий хэсгээс соёлын ялгааг мэдрэн цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
  • 17:15 Хой Ан руу явна.
  • 20:30 Зочид буудал руу буцаж амарна. Vinwonder дээр 150,000 донг уух, идэх зүйлийн ваучер дагалдуулна.
  • Өдөр-3  Дананг, Вьетнам

  • Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөгөөрэй. /өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу./
  • Нэмэлтээр ДА НАНГ ХОТЫН АЯЛАЛ – 3D МУЗЕЙ – АЗИЙН ПАРК өдрийн хоол орсон аялал авч болно 1 хүн 35$
  • Өдөр-4 Дананг-Бана Хилл, Вьетнам
  • Зочид буудалд өглөөний цайгаа уугаад 08:00 хөтөчтэйгээ уулзан Бана Хилл-Хаан уул руу явна. Энд цаг агаар үргэлж сэрүүхэн тааламжтай байдаг билээ. Sun World Ba Na Hills нь Францын зохиолч Жюль Вернийн “Дэлхийн төв рүү аялсан нь” болон “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”гэх хоёр зохиолоос санаа авсан уран зөгнөлт сэдэвчилсэн парк бөгөөд Sun World Ba Na Hills нь зугаа цэнгэл, сюрприз дүүрэн сонирхолтой газар юм. Үүнд дэлхийд алдартай cable car, хүмүүсийн хамгийн очих дуртай газруудын нэг болох Франц хэв маягийн тосгон болон Лин ун пагода багтна.
  • 17:00 Да Нанг руу буцан зочид буудалдаа амарна.
  • Өдөр-5 Дананг-Ха Ной, Вьетнам

  • Зочид буудалдаа өглөөний цай уусны дараа Ха Ной хот руу ниснэ. Ханой-н Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөч зочид буудалд хүргэж өгөн оройг чөлөөтэй амарж өнгөрүүлнэ.
  • Өдөр-6 Ха Ной, Вьетнам

  • Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. /өдөр, оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу./
  • Нэмэлтээр Ханой хотын аялал 1 хүн 40 USD / Өдөр, оройн хоол орсон / Үүнд: Хо Ши Мин бунхан (Ho Chi Minh Mausoleum), Ба Диний талбай, One pillar Pagoda, Утга зохиолын сүм, Хоа Ло музей, Готик сэргэлтийн сүм болох Гэгээн Иосефын сүмд зочилоод усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзнэ.
  • Өдөр-7 Ханой, Вьетнам- Чөлөөт өдөр

  •  Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр Вьетнамын эмэгтэйчүүдийн музей (Vietnamese Women’s Museum), Хуучин хороолол (The Old Quarter) болон Ха Ной-н томоохон дэлгүүрүүд болох – Vincome Ba Trieu,Vincome Plaza ( Royal City), Aeon Mall гэх зэрэг газруудаар үзэж сонирхох боломжтой./өдөр, оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу./ Нэмэлтээр Ха Лонг Булан руу өдрийн аялал 1 хүн 80 USD Үүнд 7:45с хөтөч машинтайгаа зочид буудлаас аван дэлхийн долоон гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно / аялал 4н цаг үргэлжилнэ/ орой Ханой дох зочид буудалдаа ирж амарна.
  • Өдөр-8 Ханой-Улаанбаатар

  • Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна.
  • Бүртгэл хийлгэж эхэлнэ. –Улаанбаатар хотын зүг ниснэ.
  • Ижил төстэй бараа

    159
    792

    Улаанбаатар-Хонгог аялал

    4,500,000₮

    746

    Улаанбаатар-Бээжин

    3,000,000₮

    780

    Улаанбаатар-Осака

    4,800,000₮

    648

    Улаанбаатар-Нарита

    4,800,000₮

    682

    Улаанбаатар-Бусан

    6,000,000₮

    936

    Тайланд улсын Бангкок-Паттаяа хотын аялал

    4,690,000₮

    882

    Байгаль нуурын аялал

    2,500,000₮

    819

    Бэйдахэ аялал

    1,490,000₮

    730

    Турк 3 хотын аялал

    4,790,000₮

    925

    Байгаль нуурын аялал

    460,000₮

    725

    Туркийн 3 хотын аялал

    1,190,000₮

    802

    Аватарын гайхамшигт аялал

    2,690,000₮

    760

    Тайланд-Вангкок-Паттаяа аялал

    5,390,000₮

    841

    Манжуур хотын аялал

    1,200,000₮

    780

    Вьетнам улсын аялал

    5,190,000₮