Зар оруулах
free
Нүүр / Сургалт, зөвлөх үйлчилгээ / Эрхзүйн зөвлөгөө

Хуульзүйн зөвлөх үйлчилгээ

0
0 сэтгэгдэлтэй
Үнэлгээ өгөх

Заяа энд Золоо хуулийн фирм нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг биечлэн болон бичгээр цахимаар өгч байгууллагад чиглэсэн хууль зүйн тогтмол үйлчилгээ үзүүлдэг.

  •  Бизнесийн зөвлөгөө – Бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахтай холбоотойгоор бизнесийн эрх зүйн орчны талаар хууль зүйн зөвлөгөө өгч, бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллах бүтэц, зохион байгуулалтын талаар гаргалгаа хийх, зөвлөмж өгөх:
  • Хууль зүйн байнгын үйлчилгээ- Байгууллагын буй үйл ажиллагаатайхолбоотой үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхолд нийцсэн зөвлөх үйлчилгээг тогтвортой үзүүлнэ. (хууль эрх зүйн мэдээллээр хангах, дүрэм, журам, гэрээ хэлцэл боловсруулах, хянах, зөвлөх, гэрээ хэлцэлд төлөөлөх, хууль зүйн талаас нь туслалцаа үзүүлэх)
  • Хамтарсан компани үүсгэн байгуулах, хувьцаа худалдах, худалдан авах, бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой ажиллагаанд зөвлөж, баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, бүртгүүлэх, компанийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд зөвлөж, корпорейт нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэн ажиллах;
  •  Томоохон хэмжээний гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах – бизнес, худалдааны гэрээ, хэлцлийн төслийг олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх
  • Хууль зүйн магадлан шинжилгээ (due diligence)- Хувьцаа худалдах худалдан авахаар сонирхож буй хөрөнгө оруулагчдад компанийн хууль зүйн нийцлийг хянан шалгаж, хараат бус тайлан бэлтгэн өгөх,
  • Хууль зүйн дүгнэлт- Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээр, үнэт цаас гаргах ажиллагаанд зээлдэгч, хөрөнгө татан төвлөрүүлэх гэж буй компанийн үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийж хууль зүйн дүгнэлт гаргах,
  • Баримт бичиг боловсруулах- Иргэн, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн баримт бичиг боловсруулах, хянах, зөвлөх, ангилан ялгах
  • Ижил төстэй бараа

    15