Сургалтын онцлог
Ажлын байранд тохиолдож болох аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд онцлон авч үзсэн.
Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга техник нь үйлдвэрлэлийн аль ч салбарын ажлын байр төдийгүй ахуйн нөхцөлд ч ашиглах боломжтой.
Модульд суурилсан учраас суралцагчдын ажлын байрны онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарч дурын байдлаар сонгон хэрэглэж болно.
Интерактив, цахим хичээлийг суралцагч хүссэн цагтаа хүссэн газраасаа Интернэтэд холбогдсон гар утас, таблет, суурин эсвэл зөөврийн компьютер ашиглан өөрийн хурдаар үзэж судална. Хичээлээ хэзээ ч сэргээн үзэх, насан туршдаа суралцах боломжтой.
Товч тодорхой үзүүлэн слайд, гар зураг, видео, өөрийгөө сорих тестүүд нь суралцагчдыг сонирхолтой, зугаатай арга замаар сургалтын зорилгод хүргэнэ.
Сургалтын материалыг онлайнаар бие даан суралцах төдийгүй танхимын сургалтанд үзүүлэн хэрэгсэл болгон ашиглахад тохиромжтой.
Анхны тусламжийн сургалт нь мэргэжлийн багшаар удирдуулсан дадлага ажил шаарддаг тул цахим сургалтыг танхимын сургалттай хослуулах шаардлагатай. Онолын мэдлэгийг суралцагч цахим хэлбэрээр үзэж судалснаар танхимын лекцийн цагийг багасгана.
Цахим ба танхимын дадлагажуулах сургалтыг хүний их эмч, МУЗН-ийн анхны тусламжийн мастер сургагч багш нар хөтөлж явуулна. Амжилттай төгсөгчдэд Гэрчилгээ олгоно.