Аяллын хугацаа: 2023.04.12, 04.19, 04.26
Өдөр 1: Улаанбаатар – Манжуур
12:00 Онгоцны буудал дээр цугларна.
15:00 Манжуур хот руу нисэх /MR881/
17:20 Онгоцноос буугаад, хөтөчтэй уулзаж зочид буудалд бүртгэл хийлгэн байрлана. Оройн хоолоо идээд амарна.
Өдөр 2: Манжуур
Зочид буудалд өглөөний цайгаа уусны дараа цуглаад хотын аялалд явна.
ЗХУ-ын Улаан армийн морь унасан баатрын хөшөө, Инбин Засгийн газрын талбай,төв талбай, Манжуур хотын музей, “Залэйнорская дружба” дэлгүүр зэргээр явж танилцана.
Үзвэрийн тавцан бүхий цамхагт зочлох, Цамхагийн ресторанд өдрийн хоол зооглоно. “Улсын хаалга” аялал, Матрёшка талбайг гаднаас нь хараад, Манжуурын “Ванда” худалдааны төвөөр орж худалдаа хийх боломжтой.
Өдөр 3: Манжуур
Зочид буудалд өглөөний цайгаа ууна.
Чөлөөт өдөр
/Энэ өдөр хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүйг анхаарна уу /
Өдөр 4: Манжуур– Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад
12:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
16:30 Нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
18:20 Манжуураас УБ хот руу ниснэ. /MR 882/
20:40 УБ хотод бууснаар аялал өндөрлөнө.