Бидний тухай
Монос Фарм ХХК нь 1990 онд хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр болон байгуулагдсан. Хүмүүний эрүүл мэндийг дэмжих тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл, эм зүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 100 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг,үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, гален хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн юм.