Бидний тухай
Ашихай ХХК нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай 2007 онд жуулчны бааз, тур оператор компани байгуулснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ашихай ресорт нь Хөвсгөл нуурын баруун эрэг “Доод Модот Булан” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар Улаанбаатар хотоос 900 км, Мөрөн хотоос 110 км, Хатгал тосгоноос 6 км-т байрладаг. Европ, Америк, Ази болон дотоодын амрагчдыг хүлээн авч, монгол,европ хоолоор үйлчилдэг.