Бидний тухай
Гофро ХХК нь 2012 онд дотоодын цаасан хайрцаг сав баглаа боодлын хэрэгцээг хангах зорилготойгоор дунд оврын тоног төхөөрөмжтэйгээр анх байгуулагдсан. Бид 2014 онд шинэ үйлдвэрийн барилга ашиглалтанд оруулж, олон улсын стандарт бүхий орчин үеийн дэвшилтэт технологитой бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулан хүчин чадал, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлсэн.