Бидний тухай
Манай эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг эх орондоо нутагшуулахыг зорилго болгон БНСУ, Энэтхэг, Турк зэрэг улс оронд мэргэжил боловсрол дээшлүүлсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг мэргэжлийн хамт олныг бүрдүүлэн үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжтай, цогц үйлчилгээг үзүүлэх алсын хараатай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Клиникийн профессор, АУ-ны доктор, мэс заслын "Ахлах" зэргийн эмчээр удирдуулсан Үзэсгэлэнт клиник тав тухтай тохилог орчинд, дэлхийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжид түшиглэн ерөнхий мэс засал,нүүр ам, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, арьс гоо засал, клиник лабораторийн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүлж байна.