Бидний тухай
Фамили Медикал эмнэлэг нь албан байгууллагын хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэгийн багц шинжилгээг хийдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ нь хурдан хугацаанд биеийн эрүүл мэндийн байдлыг дүгнэх, улмаар чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, элэгний вирусийн өвчлөл, хавдар зэрэг далд явцтай халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, хүндрэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Бид үнэ, чанарын хувьд хамгийн өрсөлдөхүйц санал тавьж чадах бөгөөд байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг зохион байгуулж эмнэлгийн найдвартай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна