Бидний тухай
Есөн од фүүд интернэйшнл ХХК нь анх 2004 онд үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж Бельги улсын тоног төхөөрөмжтэй Бельги улсын технологиор Монголд анх удаа шоколадны үйлдвэр байгуулан MNS ( САС) 87:1996 стандартад нийцсэн шоколадан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор тус үйлдвэр нь нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Үүнд: 5 гр, 25 гр, 45 гр, 50 гр, 100 гр, үндэстэн шоколад, welcome набор , жимстэй набор, гийнгоо набор, шоколадны цуглуулгууд, үрлэн шоколад, цагаан шоколад, 54 % , 74% -тай хар болон сахаргүй эко шоколадыг үйлдвэрлэж байна.