Бидний тухай
Мөнх тэнгэрийн ноёд” ХХК нь 2009 онд дохиолол, гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эхэлснээс хойш эдүгээ 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн “SKY KING” гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь харуул хамгаалалтын байгууллагад тусгайлан заасан шаардлагыг хангаж, Улаанбаатар хотын Цагдаагийн WWW.UB.POLICE.GOV.MN цахим мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн. Одоогийн байдлаар нийт 100 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд биечилсэн хамгаалалт, 200 гаруй объектод дохиололын хяналтын үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрийн оффисын байранд болон "Компьютер Ланд худалдааны төв"-д камер, тусгай хэрэгсэл, дохиоллын дэлгүүрээр худалдааны үйлчилгээ үзүүлж байна.