Зар оруулах
free
Нүүр / Байгууллага / Монцемент Билдинг Материалс ХХК

Бидний тухай

Монцемент төсөл Монполимет Группын охин компани болох Сэнж Сант ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд тус 2 компани Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэн Монголын анхны хуурай аргын технологитой, хоногт 3000 тн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулахаар “Монцемент” төслийг хамтран санаачилсан. “Монцемент” төсөл нь ижил төрлийн зах зээл дээр харьцангуй өртөг багатай, өрсөлдөхүйц гол төлөөлөгч болж чадна. Сэнжит Худагийн шохойн чулууны орд нь сайн чанарын цементийн түүхий эдийн маш их нөөцтэй гэдэг нь батлагдсан. 2007 онд Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн яам болон Эрдэс Баялаг, Газрын тосны хэрэг эрхлэх газраас тус ордын нөөцийг тогтоосон. 
0
0 сэтгэгдэлтэй
Үнэлгээ өгөх
1
11

Монцемент

25,000₮