InBody770 Биеийн бүтэц болон ус хэмжигч төхөөрөмж
InBody төхөөрөмжийн онцлог
InBody нь уламжлалт биоцахилгаан бүрэн эсэргүүцлийн шинжилгээний аргын хязгаарлалтыг даван туулж чадсан дэлхийн хэмжээний биеийн бүтэц хэмжигч төхөөрөмж юм.
Хялбар - Төхөөрөмжийг тохируулах шаардлагагүй, шинжилгээг хийхийн тулд тусгаы мэдлэг шаардлагагүй. шинжилгээг хэн ч удирдаж болно, бэлдэх, хөдөлгөх зүйл байхгүй.
Хурдан - Бүрэн шинжилгээнд ердөө 1 минут зарцуулагдана. Шинжилгээний хариуг долоо хоног хүлээх шаардлагагүй. Үр дүн нь шууд гарч ирэх бөгөөд гар утсан дээрээ харах боломжтой.
Хүний биед аюулгүй - Цацраг туяагүй, зүүгүйгээр хэмжих арга. Зүрхний аппараттай хүмүүсээс бусад бүх хүмүүст ашиглах боломжтой, хор хөнөөогүй цахилгаан гүйдэл хэрэглэдэг.
Эдийн засгийн хувьд хэмнэлттэй - Дэлхийн алтан стандарт DEXA төхөөрөмжийн түвшинийнх мөртлөө эдийн засгийн хувьд хэмнэлттэй загварууд байдаг.
Inbody технологийн давуу тал
Туршлагад суурилсан мэдээлэл шаардлагагүй - Нас, хүйс нь үр дүнд нөлөөлөхгүй.
Шууд хэсэгчилсэн хэмжилт - Хүний биеийг баруун гар, зүүн гар, их бие, баруун хөл, зүүн хөл гэсэн таван цилиндр болгон шинжилдэг
Олон давтамж - Нэгэн зэрэг олон давтамж ашиглах нь InBody төхөөрөмжийг өндөр нарийвчлалтай болгох боломжийг олгодог.
8 цэгийн мэдрэхгүйн электродууд - Хэмжилтийн байрлал өөрчлөгдсөн эсвэл хэд хэдэн удаа хэмжилт хийсэн ч хэмжилтийг нэг цэгээс эхлүүлэхэд хүргэдэг
InBody төхөөрөмжүүдийг хаана, хэрхэн ашиглаж болох вэ?
Төхөөрөмжийн хэрэглээ нь өргөн цар хүрээтэй бөгөөд дэлхий даяар бүх төрлийн салбарт тархсан байна.
Улс орон бүрийн шилдэг эрүүл мэндийн төвүүд болон мэргэжлийн спортын багууд InBody төхөөрөмжийг хүлээн зөвшөөрдөг тул түүний нэр хүнд жилээс жилд өссөөр байна.
Бүх шатлалын эмнэлгүүд
Бүх төрлийн спорт клуб, тураах төв, фитнесс клуб
Зочид буудал, рашаан сувилал, амралтын газар,
Мэргэжлийн гоо заслын төвүүд
Цэцэрлэг, ЕБС, Их дээд сургууль
Спортын холбоод
Зэсвэгт хүчин
Айл өрх албан байгууллага
InBody 770 загварын нэмэлт үзүүлэлт
Шинжилгээний хариуны хуудас:
Биеийн бүтцийн шинжилгээ
Биеийн усны шинжилгээ
Хүүхдэд зориулсан биеийн бүтцийн шинжилгээ
Эсийн гадар усны харьцаа (Хэсэг газрын хаван)- Эсийн гадар ус / Биеийн нийт усны шинжилгээг ашиглан үрэвсэл, хаван, тэр ч байтугай үе мөчний гэмтлийг тодорхойлж, хянах боломжтой. Биед үүссэн хаван биеийн аль хэсэгт байгааг харах боломжтой. /Баруун гар, зүүн гар, их бие, баруун хөл, зүүн хөл/
Дотор эрхтний өөхлөлт /графикаар харуулна/
Эсийн мембраны үйл ажиллаагааг үнэлэх: Эрүүл эсийг тодорхойлно.
Баянзүрх дүүрэг, 26-р хороо, ҮЦХ-ийн хойно, Sunshine хотхон, Sunshine sport complex, 1 давхар