BYD GLS загварын явах эд анги хийгээд үндсэн загварыг Герман инженерийн баг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр илүү #Спортлог хэв шинжийг тав тух болон дээд түвшний аюулгүй байдалтай хослуулж чадсан билээ. Бүтэн цэнэгээрээ 505 км хүртэл аялах боломжтойгоос гадна цахилгаан автомашины зах зээлд хамгийн аюулгүй ultra-safe BLADE баттерейгаар тоноглогдсон. Хүчирхэг цахилгаан хөдөлгүүр болон аэродинамикийн зөв шийдлийн тусламжтайгаар 0-100км/ц хурдыг 4.4 секундэд авах боломжтой.