Далайн байцааны найрлаганд төмөр, кобальт, эслэг, РР витамин, В12 витамин агуулагддаг. Далайн замаг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгахад шаардлагатай иодын цөөн эх үүсвэрүүдийн нэг юм.
Далайн байцаанд агуулагдах эслэг нь гэдэсний булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж хорт бодисыг цэвэрлэдэг. Мөн өтгөн хаталтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Тогтмол хэрэглэх нь цуснаас хортой холестеролыг гадагшлуулдаг.