Манай байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар тухайн салбарын онцлог болон байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ХАБЭА-н сургалтын үйлчилгээ үзүүлж байна. Бид 2010 оноос хойш нийт 700 гаруй байгууллагын 18000 гаруй ажилтныг ХАБЭА-н сургалтанд хамруулсан туршлагатай. Байгууллагын сургалтуудын хувьд захиалагч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сургалтын төрөл, сэдэв, цагийг сонгох боломжтой байдаг. Бидний зүгээс мэргэжлийн байгууллагын хувьд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль, тогтоомжийн шаардлагын дагуу ямар зорилтот бүлгүүдэд, хэдэн цагийн сургалт өгөх шаардлагатай байдаг талаар харилцагч нартаа зөвлөдөг.