Далай нь дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлдэг. Далайд гарцтай орнуудын хооронд далайн тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн 109 оронд байрлах 926 усан боомтуудаар дамжуулан далайн тээврийг зохион байгуулж байна. Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг ба хамгийн хямд тээвэр юм. Далайн тээвэрт эзэмшлийн төрлөөрөө Хувийн эзэмшлийн болон Түрээсийн гэсэн хоёр төрлийн чингэлгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хувийн эзэмшлийн чингэлгийг аль ч далайн тээрийн компаний усан онгоцоор тээвэрлэх боломжтой.