Япон хэлний сургалт
Сургалтын онцлог.
12 жилийн туршлагатай хамт олон танд хэлний мэдлэгээ дээшлүүлэх болон Япон улсад суралцангаа ажиллах талаарх бүх талын зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгнө.
/N5/ анхан шатнаас эхлэн /N1/ гүнзгий шат хүртэл суралцагчийн унших, бичих, ярих, сонсох чадамжуудыг зэрэг хөгжүүлэн ханз, үгийн сан, дүрмийн мэдлэгийг цэгцтэй олгож Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдэнэ.
Япон хэлний N1 түвшинтэй, Япон улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн Япон хэлний багш нар хичээл заана.
Суралцахад шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар бүрэн хангана.
Цэвэр тохилог анги танхимд хичээллэнэ.
Хотын төвд, төв зам дагуу, автобусны буудлын яг хажууд байрлалтай тул та Улаанбаатар хотын хаанаас ч хүрэлцэн ирж суралцах боломжтой.
Хичээл 7 хоногт 4 өдөр ордог. Өглөө, өдөр, үдээс хойш гээд суралцах цагаа сонгох боломжтой.
Улаанбаатар их дэлгүүрийн чанх ард, Пийс тауэр оффис 13 давхарт 1305 тоот