Интернэтийн үйлчилгээг бодит хурд болон хуваагдсан хурд-аар хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд хуваагдсан хурдны интернэт нь дундын сүлжээ ашигладаг өрхийн хэрэгцээнд зориулагдсан байдаг бол бодит хурд-ны интернэт нь тухайн хэрэглэгчтэй холбосон шилэн кабелийн сүлжээг ашигладаг тул албан байгууллагын хэрэгцээнд тохиромжтой байдаг. Өөрөөр хэлбэл хуваагдсан хурдаар интернэтийн үйлчилгээ авахад идэвхтэй ашиглаж буй хэрэглэгчийн тооноос хамааран хурд нь хуваагдаж, багасдаг.