Mercedes-Benz S-Class нь ердийн нэг тээврийн хэрэгсэл бус, харин чамин тансаг байдал, дэгжин төрх, дээд зэргийн аюулгүй байдлыг цогцлоосон цор ганц бүтээл юм. S-Class -ын тансаг байдалтай маргах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Учир нь түүний дотор салонд зөвхөн дээд зэрэглэлийн материал ашигладаг. Зөвхөн гараар оёж бэлтгэдэг наппа арьсан суудал, тусгайлан сонгосон цэвэр модон оруулга гээд S-Class -ын деталь бүрийг анхааралтайгаар шилж, зөвхөн шилдгийн шилдгийг л сонгож ашигладаг билээ. Зорчигч болон аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зорилгын хүрээнд Mercedes-Benz Групп автомашины түүхэнд анх удаа арын суудлуудад зориулсан ослын дэрний технологийг нэвтрүүлсэн бөгөөд одоог хүртэл дээрх системийг суурилуулсан цор ганц загвар хэвээр байгаа билээ.