Бид хоол үйлдвэрлэлийг түүхий эд бүтээгдэхүүнээс эхлэн бэлэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүрэх эцсийн шат дамжлага хүртэлх бүхий л бүх үйл явцыг тодорхойлон, шат дамжлаг бүрт технологи, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж хэрэглэгчдэдээ эрүүл чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хүргэн ажилладаг. Мөн тогтмол хугацаанд хоол, усны дээж, арчдасын шинжилгээг хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагуудаар хийлгэн дотоодын хяналт үнэлгээгээ баталгаажуулан ажилладаг.