Электроэнцефалограф буюу ЭЭГ нь хүний тархины эсээс үүсэх цахилгаан хэлбэлзлийг бүртгэх электрофизиологийн шинжилгээний арга юм. Тархины цахилгаан бичлэг нь тархины үйл ажиллагааны динамик өөрчлөлтийг илрүүлэх өндөр ач холбогдолтой. Энэ шинжилгээгээр • Эпилепсийн уналт таталт • Тархины гэмтэл • Тархины хавдар • Янз бүрийн шалтгаант тархины эдийн үрэвсэл • Нойрны эмгэг • Доргилтын улмаас тархины үйл ажиллагаа алдагдсан эсэх • Ухамсарт ухааны алдагдлаар илрэх өвчнийг илрүүлэх, ялгах, батлах боломжтой.