Усан агаар халаагч Leo нь радиоатор дахь халуун усыг сэнсээр үлээж тухайн обьект доторхи орон зайг халаах зориулалт бүхий тоног төхөөрөмж бөгөөд үйлдвэр, агуулах, дэлгүүр, спорт заал, гарааш зэрэг байгууламжид ашиглахад тохиромжтой. Хэрэглэгчийн хэрэгцээнээс хамаараад олон төрлийн үзүүлэлт, хүчин чадал, хэмжээ, нэмэлт тоноглолтой байдаг. Нэг удирдлагаар 1-32 төхөөрөмжийг удирдах боломжтой.