Бизнесийн ертөнцөд таны харилцаа хамгийн чухал нь байдаг. Гэхдээ харилцаа нь зөвхөн таны амнаас гарах үг яриагаар хязгаарлагдахгүй. Таны буруу цагт илэрхийлсэн харц, дохио зангаа, нүүрний хувирал нь хэлэлцээрийг бүтэлгүй болгодог бол, зөв цагт зөвөөр илэрхийлсэн биеийн хэлэмж нь амжилтыг авчирдаг. Хэлэлцээрийн явцад илгээж байгаа үгэн бус мессеж нь үг ярианаас илүү жинтэй байдаг.