Олон талын ашиглалт бүхий ургац ихтэй таримал бол эрдэнэшиш юм. Орчин үеийн тариалангийн голлох таримлын нэг болж байна. Үүнийг дэлхийн улсууд 110 гаруй сая га талбайд ургуулж ирэв. Энэхүү талбайн 50 орчим сая нь америк тивд байдаг бол үүнийг ихээхэн ургуулдаг АНУ- д 20 гаруй хувь нь бий. Үрэндээ 9-12% уураг, 65-70% нүүрс-ус, 4-8% тостой. Эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг. Үүгээр гурил, будаа хийхээс гадна консервлоно. Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм, бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.