Арабын Нэгдсэн Эмират Улс нь Ойрх Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм. Нийт газар нутгийн хэмжээ 83,600км² талбайтай. Аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлэн хар алтаа газар дээрх бүтээн байгуулалт болгон хөх тэнгисийн стратеги ашиглан хөгжиж чадсан улс юм. Аяллаар та эдгээр 7 эмир улсаас Дубай болон нийслэл Абу Даби хотуудыг үзэж, танилцах боломжтой. Тэрээр дэлхийд гайхагдах, хүний гараар бүтсэн томоохон бүтээн байгуулалтууд, архитекторын гоц содон шийдэл бүхий байгууламжууд болох Burj Al Arab, Burj Khalifa, Swiss Cheese, Sheikh Zayed хэмээх олон, олон зүйлсийг өөрийн нүдээр харж танилцах болно.