Манай хамт олон 2003 онд Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд анх удаа хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг урамшуулах, тэдэнд шатахууны зарцуулалтаа хянах, бодит хэмнэлт авах боломжийг олгох зорилгоор шатахууны картын төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Шатахууны “Петровис карт”-ыг зөвхөн албан байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд бид танай байгууллагын бизнесийн онцлогт тохирсон хамгийн уян хатан нөхцлийг санал болгож хамтран ажиллана.