Шинэ дараагийн үеийн их биеийн платформыг Santa Fe автомашинд хэрэглэсэн нь түүний дотоод орон зайг илүү нэмсэнээс гадна тээврийн хэрэгслийн тогтвортой байдлыг нь дээд түвшинд аваачсан гэж хэлж болно. Нэгдүгээрт аюулгүй байдал энэ бол хэзээд хамгийн тэргүүнд мөрдөгдөх ёстой дүрэм. Мэдээж шинэ платформд маш өндөр бат бөх ган төмрийг ашигласан нь аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг нь мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.