Бизнесийн байгууллага бүр тогтвортой, эрсдэлгүй, урт удаан хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Гэвч улс орны эдийн засаг, байгалийн давагдашгүй хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөгөөр компани их бага хэмжээний эрсдэлд орж, улмаар төсөвлөөгүй зардал, нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ шаарлагатай тулгарах зэргээр санхүүгийн хямралд өртдөг. Энэхүү урьдчилан таамаглаагүй гэнэтийн зардлыг компаниуд эрсдэлийн удирдлагын бодлогодоо тусган, даатгалын компанид шилжүүлэх замаар хүндрэлийг даван туулах боломжийг даатгал олгож байдаг.