Өв соёл илэрхийлсэн хамгийн гоё бэлэг
Бүтээгдэхүүний тайлбар
Материал: Хүнсний хуванцар, эсгий, даавуу, EPS foam /хөөсөнцөр, цаас/
Хэмжээ жин: МиМо гэр М30 загвар нь 30см-н диаметртэй, 225 хэсгээс бүрдэнэ.
Хайрцагтай жин 950 гр, хайрцагны хэмжээ 30*25*8см.
Тоглоомын онцлог, давуу тал:
Монголд үйлдвэрлэв: Наад брэндийн “МиМо” гэрийг 12 Аж ахуй нэгж, хувь хүн хамтран монголдоо үйлдвэрлэсэн.
Бодит мэдрэмж: Жинхэнэ монгол гэр барихтай адил угсрагддаг тул бодит мэт мэдрэмж төрүүлнэ .
Монгол лего: 30см диаметртэй, Мимо гэр нь 225 хэсгээс бүрдэх ба гэрийн үндсэн хэсэг, тавилга бүгд угсрагддаг.
Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч: Эртний нүүдэлчдийн зохион бүтээсэн, өдгөө хүртэл уламжлагдан ирсэн гэр сууцыг өөрийн гараар угсарч, гэрийн талаар цогц мэдлэг мэдээллийг авах боломжтой.
Жинхэнэ монгол бэлэг: Монголыг илэрхийлэх хамгийн шилдэг, эрхэм дотны хүмүүстээ өгөх үнэт бэлэг. Гоёмсог хайрцаг савлагаатай, 950гр жинтэй.
PP5 хуванцар: Наад брэндийн “МиМо” гэрийн үндсэн хэсэг нь хүнсний зориулалтай PP5 хуванцараар хийгдсэн бөгөөд, энэхүү хуванцар нь эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй, бидний өдөр тутамдаа ашигладаг ахуйн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнтэй нэгэн адил.
Эсгий: 100%-н полиэстр эсгий нь үс, ноос унахгүй, чийглэг, хуурай зэрэг ямар ч нөхцөлд элдэв үнэр гаргахгүй.
Иж бүрэн тавилга: Монгол гэрийн уламжлалт тавилга болон, гэр доторх эдлэл хэрэгсэлийг бүгдийг угсардаг, хөөсөнцөр /EPS foam/ материалаар хийсэн.
Гэрэл:Тулганы доорх гэрэл нь гэрийг гэрэлтүүлэхээс гадна бэлгэдэл зүйн ач холбогдолтой.
Гэрийн бүрээс болон бүтээгдэхүүний хайрцаг дээр байгууллагын лого, мэндчилгээний үг хэвлүүлэн авах боломжтой.
Тоо хэмжээнээс хамааран хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Логотой гэр ажлын 3-5 хоногт бэлэн болно.
Лого хэвлэхэд,
М30 загварын нэг гэрийн үндсэн үнэ дээр 10,000₮ нэмэгдэнэ
Өв соёлоо өвлүүлэн дэлгэрүүлье.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Монголын Архитектурын Ордон-501 тоот